Мориноосоо унаж осголтын байдалтай байсан хүүг хилчид аварчээ

оруулсан Алсын Хараа

Хөвсгөл аймагт байрлах Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын Харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, гэрээт хилчин, байлдагч Л.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаанд явж байсан хилчид  мориноосоо унаж осголтын байдалтай байсан хүүг аварсан байна.

Тодруулбал  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн Тэрбиш овогтой Оргил нь мориноосоо унаж хөлөө хугалан, улсын хилээс 5 км орчим зайд, хагас осголтын байдалтай байхад нь олжээ.

Түүнд  яаралтай тусламж үзүүлж, ар гэрт нь мэдэгдэж хүлээлгэн өгч15 настай Т.Оргил хүүгийн амь насыг аварчээ.

Ийнхүү албан үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, хүүгийнх нь амь насыг аварсан хилчдэд хүүгийн ар гэрээс талархсанаа илэрхийлж, салбарын хамт олонд агт морь бэлэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих