1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадмын оны шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт Шангри-Ла зочид буудалд болж өндөрлөлөө. 36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарав. Түүний хувьд “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. 1995 онд Хэнтий аймгийн Дадал суманд мэндэлсэн. Мөн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгээр шалгарч байсан түүхтэй.
Тэгвэл Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Эртний аялгуу” загварыг бүтээсэн Г.Ачухай шалгарсан бол ирээдүйтэй залуу дизайнерын шагналыг “Анна Кашмер”-ын загвар зохион бүтээгч Б.Баатараа хүртлээ. Харин чөлөөт хувцасны шилдэг дизайнераар “Од” загварын товчооны загвар зохион бүтээгч С.Батчимэг тодорсон. Түүнчлэн ирээдүйтэй модель шагналыг Б.Буянжаргал, шилдэг фото моделиор М.Болормаа, шилдэг эмэгтэй моделиор Н.Ану шалгарав.
Бусад номинацид шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя.
Спонсорын нэрэмжит шагнал: Б.Цэнд-Аюуш, “Алтжин” брэндийн дизайнер Б.Уянга
Сesar's брэндийн нэрэмжит шагнал: Б.Адъяа, Ц.Хүслэнт-Ертөнц
“Алтан гадас” компанийн нэрэмжит шагнал: Лиса
Шилдэг Make up artist: Ari Make up studio
Гранпри дизайнер: “Amulet” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй “Warrior bird” загвараараа