Ши Жиньпин Сан-Францискод хүрэлцэн иржээ

оруулсан Алсын Хараа
/Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Калифорни муж улсын Сан-Франциско хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр мөн  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх юм.
Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар Хятадын удирдагчийг онгоцны буудалд угтан авлаа.
БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны (ХКН-ын Төв Хороо) Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци, мөн ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Ши Жиньпинтэй хамт Сан-Францискод иржээ.  АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад, АНУ-ын удирдагчдын уулзалтыг 11 дүгээр сарын 15-нд хийхээр товлосон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих