Маргааш бүх нийтээрээ АМАРНА

оруулсан Алсын Хараа

Маргааш билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 2023 оны арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарлиг гаргаж, хуульчилсан билээ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн өдөр буюу маргааш Чингис хаан одонг Морин хуурын чуулгад хүртээх мэдээлэл байна.

Уг одонг Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан иргэн, бүтээлд олгодог бөгөөд анхны одонг 2005 онд Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээж байжээ.

Чингис хаан одон хүртэгчид тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг өгдөг байна.

Чингис хаан одонг хүртсэн иргэн болон бүтээл:

  1. 2005 онд П.Очирбат /Ерөнхийлөгч асан/
  2. 2006 онд Б.Шарав /Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч/
  3. 2009 онд Д.Бямбасүрэн /Ерөнхий сайд асан/
  4. 2010 онд Р.Гончигдорж /УИХ-ын дарга асан/
  5. 2011 онд Н.Багабанди /Ерөнхийлөгч асан/
  6. 2012 онд Д.Дэмбэрэл /УИХ-ын дарга асан/
  7. 2013 онд Д.Содном /Ерөнхий сайд асан/
  8. 2014 онд Х.Намсрай /Академич/
  9. 2015 онд Г.Мэнд-Ооёо /Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч/
  10. 2016 онд Г.Ариунбаатар /МУГЖ/
  11. 2017 онд Н.Түвшинбаяр /Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин/
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд Ж.Гүррагчаа /Сансрын нисэгч/
  14. 2022 онд АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нар.                                                                                                                                                                                                                                                                                                Эх сурвалж: Ikon.mn

Сэтгэгдэл бичих