Я.Содбаатар: Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо

оруулсан Алсын Хараа

Маргааш буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар ЕТГ-аас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Маргааш буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр.

Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. 2005 оноос жил бүр гардуулж ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, төр, нийгэмд онцгой нэмэр оруулсан иргэн, хамтлагт олгодог.

Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо. Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголын өв соёлыг дэлхийд таниулж буй чуулга юм" хэмээн мэдээллээ.

Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно.

Сэтгэгдэл бичих