/МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” буюу “The Mongol Khan” жүжиг Английн Лондон хотын алдарт Колизэйд энэ сарын 17-нд нээлтээ хийх бөгөөд ирэх сарын 2-ныг дуустал тоглоно.
Тус жүжгийн гол дүрийг Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нар амилуулах юм. Жүжгийн бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт Лондон хотод очсон юм.
Жүжгийн багийнхан Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон Lord Mayor's баярын парадад “Монгол Хаан” жүжгээрээ оролцож, Монголоо сурталчилсан юм.
Харин энэхүү жүжигт хамтрах Үндэсний урлагийн их театрын бүжигчдээс бүрдсэн 70 уран бүтээлч өнөөдөр өглөө Лондон хотын зүг хүлгийн жолоо залжээ.