Панамд коронавирусийн хөл хорионы үеэр эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгарч гадагш гарна

оруулсан Алсын Хараа

Панамд коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс иргэдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгарч, долоо хоногийн тодорхой өдрүүдэд гэрээс гарахыг шаардаж байна.

Тус улсын ЭМЯ-ны мэдээлснээр өнөөдрөөс эхлэн эмэгтэйчүүд даваа, лхагва, баасан гарагуудад гэрээс гарч болно. Харин эрчүүд нь мягмар, пүрэв, бямба гарагуудад цэвэр агаарт гарах боломжтой. Ням гарагт хэн ч гэрээс гарч болохгүй гэж заажээ.

“Энд үндэсний хэмжээний заавал хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч олон хүн гэрээсээ гарч байна. Тиймээс Засгийн газраас хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон” гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: mir24.tv

Сэтгэгдэл бичих