АНЭУ-ын Абу Даби хотноо Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-10-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-д өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд Монголын жюү жицүгийн шигшээ баг өрсөлдөж байна.
Абу Даби хотноо үргэлжилж буй Жюү жицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс ангиллын тэмцээн өчигдөр эхлэж ягаан бүсний МЗ -120 кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн тамирчин О.Баярхүү амжилттай барилдаж дэлхийн аварга боллоо.
Мастерсын 2 дахь алтан медалийг хөх бүсний М1 ангиллын -120 кг-ын жинд барилдсан Дорноговь аймгийн тамирчин Б.Батзориг хүртсэн байна. АНЭУ-д болох бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 хүний бүрэлдхүүнтэй баг оролцох байгаа юм.
Мөн хөх бүсний М2 -77 кг-ын жинд барилдсан Орхон аймгийн тамирчин Ч.Баярмагнай амжилттай барилдаж аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээний мастерс ангиллын хөх бүсний М3 -69 кг-ын жинд барилдсан тамирчин С.Чинзориг амжилттай барилдаж мөн дэлхийн аварга болсон бол, ягаан бүсний М4 ангиллын -94 кг-ын жинд барилдсан Б.Эрдэнэбаяр аваргын алтан медаль хүртээд байна.