БНХАУ-ын дарга, Австралийн Ерөнхий Сайд нар уулзжээ

оруулсан Алсын Хараа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр буюу 11-р сарын 6-ны үдээс хойш Бээжин хотноо Австралийн Ерөнхий Сайд Энтони Албанезийг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ жил ноён Гоф Витлэм Австралийн Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д айлчилсны 50 жилийн ой тохиож байна. "Дуслын ачийг далайгаар" гэдэг, Хятадын ард түмэн Хятад- Австралийн харилцааг "нээсэн" энэхүү агуу хүний ачийг хэзээ ч мартахгүй. Өдгөө бид Хятад, Австралийн харилцааны шинэ 50 жилийг нээж байна. Танай энэ удаагийн айлчлал өнгөрснийг залгамжилж, ирээдүйд чиглэсэн айлчлал гэж хэлж болно. Хятад-Австралийн эрүүл тогтвортой харилцаа нь хоёр орон, хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд  төдийгүй, бүс нутгийн улс орнуудын  хамтын хүсэл хүлээлтэд нийцэх юм. Тиймээс бид хоёр орны стратегийн иж бүрэн түншийн харилцааг тасралтгүй урагшлуулах ёстой" гэсэн байна.
сонин mn
Энтони Албанез, Бээжинд биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж байгаа эрхэм Ши дарга танд баярлалаа. Бид Бали аралд уулзсанаас хойш бараг бүтэн жилийн нүүр үзэх гэж байна. Тэр үед бид хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг харгалзан, харилцаагаа цаашид хөгжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүрч байсан юм. Өнгөрсөн 50 жилд Хятад улс хэдэн зуун сая иргэдээ ядуурлаас гаргаж, агуу их амжилт тогтоосныг даян дэлхий хүндэтгэн бишрэх ёстой. Австрали улс дэлхийн бусад орнуудын нэгэн адилаар Хятад улсын эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлт, Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн нааштай харилцааг маш их сонирхож байна. Хоёр талт харилцааг эрчимжүүлэх нь хоёр ард түмэнд ач тусаа хүртээх болно" гэжээ.
Г.Бямба

Сэтгэгдэл бичих