Олон улс, улсын чанартай авто замуудын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

оруулсан Алсын Хараа

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн авто замын өнөөдрийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

  • Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээсэн авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
  • Улсын чанартай А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй Шарт, Бумбатын даваа халтиргаа гулгаатай байна. Тиймээс Шартын давааны км 118-123 хооронд Автогрейдэр нэг, цас арилгагч Камаз нэг, Үйлчилгээний машин нэг, ИТА-нэг, Жолооч хоёр, Замчин дөрөв, Бумбатын давааны км 92-99-ийн хооронд Автоачигч-нэг, Үйлчилгээний машин-нэг, Жолооч-хоёр Замчин-гурав тус замын аюулгүй байдлыг ханган механизмаар түрж цэвэрлэн давс цацаж ажиллаж байна.
  • А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 35,2 км-ээс 65,4 км, А0101 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан 30.4-35.2км-н хооронд замын зорчих хэсгийн цасыг автогрейдерээр хусалт хийх ажил, Улаанбаатар-Чойр чиглэлийн 30-65км-н хооронд зорчих хэсгийн цасыг цас шүүрдэгч машинаар хусалт хийх ажил хийгджээ.
  • А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 80 км-87 км-ын хооронд цасаар шуурч зорчих хэсгийн нэг тал хунгарласныг авто ачигчаар хусаж цэвэрлэх болон бодис цацах ажил хийгдэж авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн төлбөр авах цэгүүд хэвийн ажиллаж байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих