Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, 4-р байр эзлэв

оруулсан Алсын Хараа

Их Бриатинийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо.

сонин mn

Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.

Сэтгэгдэл бичих