Улс төржөөгүй шүү. Сүүлийн 20 жилийн Улаанбаатары байдлыг харахад үнэхээр захиргааны тууштай арга хэмжээ авахгүйгээр явахгүй нь батлагдсан.
Хүний эрх, ардчилал гэж АН-ын нөхөд маань байнга ярьдаг. Тэр ч зөв. Гэхдээ тэдгээрийн ард Монгол орны нийтийн эрх ашиг гэж маш том юм бий. Монголын хөгжил, ард түмний аж амьдралд хэрэгтэй бол захиргааны аргаар ч хийх хэрэгтэй. Сингапурын туршлагыг хар л даа. Тэнд өнөө нэг хэлбэрийн коммунизм оршиж байна.
Түүнээс юм л бол Үндсэн хууль зөрчлөө гэж донгосохоо боль, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ээ?!
Тэр цаасыг Монголын ард түмний тусын тулд хэзээ ч яаж ч өөрчилж болно. Тэр бүү хэл хөгжилд тушаа болж байвал хүчингүй болгож ч болно. Эрх баригчид өөрсөддөө хэрэгтэй бол яаж ч өөрчилж чадаж байгаа шүү дээ.
Улаанбаатарын нөхцөл байдал захиргааны аргаар шийдэхээс өөр замгүй болж мухардсан. Энэ утгаар Нямбаатарын зоригтой шийдлийг сайшааж байна.
Би МоАН-ыг байгуулалцаж явсан хүн.
Өнөөдөр АН хөгжлийн чөдөр тушаа болж, хэдэн улс төрөөр хөрөнгөжсөн тэрбумтнуудын гарт гацсаныг харж л байна. Гай болохоор зай болооч. Үүгээр би МАН-ын эрхтэн дархтануудын Монголын цусыг сорж амьдарч буйг өмөөрөөгүй.
Улаанбаатарын хөгжил мухардсаан. Зоригтой өөрчлөх Х.Нямбаатарын саналыг дэмжие, ухаант хүн ард аа!