Н.Учрал: “EKids” үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээр 11,208 хүүхэд эцэг эхтэйгээ технологиор холбогдож, хамгаалагдсан

оруулсан Алсын Хараа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, “E-Mongolia” академиас E-Kids.mn-ийг танилцууллаа.

Сайд Н.Учрал “Хором бүр "EKids”-ийг хэрэглэж хүүхдүүдээ хамгаалахыг уриалж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхэд хамгааллын бодит шийдэл “EKids”-ийг үндэсний хэмжээнд хэрэглээнд хэвшүүлж болзошгүй эрсдэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах чиглэлийг аймаг сум, нийслэл дүүргийн хэмжээнд хүүхдийн төлөө байгууллага, төрийн байгууллагын албан хаагч нарт, ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт өглөө.

Ингэснээр эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд “E-Mongolia”-ийн “Ekids” үйлчилгээг хэрэглэж хэвшихэд дээрх албан хаагчид зөвлөн туслах юм.

Хүүхэд хамгааллын “EKids” үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн цөөн хоногт 11,208 хүүхэд албан ёсны бүртгэл үүсгэн эцэг эх, асран хамгаалагч нартайгаа технологиор холбогдож, хамгаалагдсан байна. Энэ тоог хурдтай нэмэгдүүлэхийн хэрээр хүүхдүүд хамгаалагдана.

Боломжит хүүхэд бүрийн аюулгүй байдалд анхаарал хандуулах үнэ төлбөргүй шийдлийг ашиглахыг та бүхнээс хүсэж байна.

Энэхүү үйлчилгээг ашигласнаар

  • Хүүхэд тань яаралтай үед SOS дуудлага танд илгээх,
  • сургууль эсвэл гэртээ очсон тухай мэдэгдлээ танд хүргэх,
  • байршлаа 3 үгт хаягаар тодорхойлох,
  • эрсдэлт нөхцөл болон гэмт үйлдлийн тухай мэдээллийг цагдаад мэдэгдэх,
  • яаралтай тусламжийн тусгай дугааруудад холбогдох,
  • хүүхэд хамгааллын тухай танин мэдэхүй,
  • цаг үеийн контентуудыг хүлээн авах гэх мэт олон боломжийг агуулсан “EKids” үйлчилгээг улам хөгжүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон тасралтгүй ажиллаж байна" хэмээв.

Сэтгэгдэл бичих