Эх хэл, язгуур соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхнийг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын бүртгэл эхэлжээ.
“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн цахим шуудангийн [email protected] хаягаар, эсвэл Монголын зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж, энэ сарын 17-ны дотор ирүүлэх аж.
Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх бөгөөд бүртгэлийн хураамж 20 мянган төгрөгийг ХААН банкны МЗЭ-ийн 5427178096 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.
Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана. “Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баяраар Соёлын төв өргөөнд болох юм.