“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 20 залуу инженер үйлдвэрийн процесс, механик, автоматжуулалт, тоног төхөөрөмж, цахилгаан, дулаан, шугам хоолой чиглэлийг хамарсан, онол, дадлага хосолсон цогц сургалтад хамрагдахаар БНЭУ-ын Дели хотыг зорилоо.
Монгол Улсын эдийн засагт аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжихийн сацуу тус үйлдвэрт ажиллах инженерүүдийг БНЭУ-ийн Засгийн газар Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэж, мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус улсын Засгийн газар нь “Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг санхүүжүүлж, үйлдвэрийн ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, дээрх сургалттай холбоотой бүх зардлыг хариуцаж байгаа юм.