Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.
2022 оны мөн үед хөтөлбөрийн хүрээнд 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум 4422 өрхөд, орон нутагт 96 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгосон байна.
Ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурсан бол орон нутагт олгосон зээл 57.3 тэрбумаар өсжээ. Орон нутгийн ипотекийн гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 32.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд нийт 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.