Орхон аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

оруулсан Алсын Хараа

Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Орхон аймагт болж байна. Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн 4-5 дугаар ангийн 22 багийн 186 сурагч оролцож байна.

Шүд угаалтын тэмцээний зорилго нь хүүхдийг багаас нь шүдээ зөв угаах дадалд сургах, шүдээ хайрлах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Орхон аймагт ерөнхий боловсролын сургуульд 22 мянган сурагч сурч байна. Тэдний амны хөндийн эрүүл ахуйн урьдчилсан үзлэгээр шүдээ зөв угаах дадалд сургах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд орон нутгийн удирдлагууд шүдний эмнэлгүүдтэй хамтран тус тэмцээнийг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл бичих