АНУ-д зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 22 хүн амиа алджээ

оруулсан Алсын Хараа
АНУ-ын Мэн муж улсын Льюистон хотод зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 22 хүн амиа алджээ.
“Fox News” телевизээр мэдээлснээр, гэмт этгээд зоогийн газар, дэлгүүр, зугаа цэнгэлийн төв гэсэн гурван газарт гал нээсэн байна. Уг хэргийг хоёр гэмт хэрэгтэн нэгэн зэрэг үйлдсэн байж магадгүй бөгөөд тэдний нэгийг нь баривчилсан бололтой гэж тус телевиз мэдээлээд уг мэдээлэл нь одоогоор батлагдаагүй гэдгийг дурдсан байна.
Харин амиа алдсан хүний тоо 22 т хүрч, 30 орчим хүн шархадсан болохыг баталсан байна. Харин “NBC” сувгаар мэдээлснээр 60 орчим хүн шархаджээ. Энэ хэргийн улмаас амиа алдсан хүний тоо муж улсын хэмжээнд жил бүр гардаг хүн амины хэргийн хохирогчдын дундаж тоотой бараг тэнцүү байна гэж тус суваг мэдээлжээ. Өнгөрсөн онд Мэн муж улсад 29 хүн, 2020 онд 20 хүн бусдын гарт амиа алдсан байна. Хэргийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулсан гэж Цагаан ордон мэдээллээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих