Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварт тохиолдол бүртгэгдсэн байна. Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүслээ.
Элчин сайдын яамнаас энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх юм. Өнөө өглөөний байдлаар Сингапур улсад “COVID-19”-ийн халдвар 1000-д хүрээд байна. Нийт 1000 тохиолдлоос 245 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан. 751 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 24 нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгаа бол үлдсэн 727 хүн энгийн тасагт тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Корорнавирусийн халдвараар нас барсан нийт дөрвөн тохиолдол бүртгэгдэв. Нийт өвчлөгсдийн 577 нь эрэгтэй, 423 эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 475 тохиодолдол дотооддоо халдвар авч, 525 тохиолдол гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.