БНХАУ-ын Ханжоу хотноо дөрөв дэх өдрөө болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Азийн пара наадмын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин боллоо. Түүнчлэн Азийн пара наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болсон тэрбээр тус наадамд хамгийн олон оролцсон цор ганц монгол тамирчин болж байна. Монгол Улсын баг "Ханжоу-2022" Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn