Welcome to Mongolia: 600 мянган жуулчин иржээ

оруулсан Алсын Хараа
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гишүүдийн хурлаа дахин хийж удирдах зөвлөл, дүрэм, журмаа бүрэн баталж, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн  барилгын явцтай танилцлаа.
сонин mn
Аялал жуулчлалын салбар нь 2023 онд салбарыг хөгжүүлэх суурь ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа бөгөөд эрх зүйн орчноо тодорхой болгон УИХ-аар "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга"-аа батлуулж, нийтийн эрх зүйн этгээдээ байгуулж, хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулж, өөрийн гэсэн орох тусдаа байртай болж, 2024 оны төсөвт 13 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын хөтөлбөрт суулгаж, ААН-үүдээ дэмжих 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор 2024 онд төсөвлөжээ. Нийт ирсэн жуулчдын тоо бусад цаг үеэс давж одоогийн байдлаар 600000 гаруй жуулчин ирж 3,400,000,000,000 орчим төгрөгийн орлогыг оруулж ирж чаджээ. Ирэх сард дараагийн нөлөөлөгч нар Монгол Улсад ирнэ. 2023-2024 оны хооронд нийт зургаан удаагийн баг ирэхээр төлөвлөгөөнд тусгагдаад байна. Дотоодын (гадаад хэлтэй) 100 нөлөөлөгчийг сонгон шалгаруулж Nas Daily компанитай хамтран ажиллах төлөвлөлт хийгдэж эхлээд байна.
С.САРУУЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих