Т.Бадамжунай цус харваснаас урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргажээ

оруулсан Алсын Хараа

Т.Бадамжунай нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Одоогоор  ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Яллагдагч Т.Бадамжунайгийн зүгээс хүсэлт ирүүлжээ. Түүний тархиндаа цус харваснаар урьдчилан шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй учраас шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүчээ. Т.Баламжунай хүсэлтдээ "Есдүгээр сарын 24-ний өдөр тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар, мөн хэл ярианы саажилттай болсны улмаас тухайн өдрөөс хойш эмнэлэгт байнгын хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биечлэн оролцох боломжгүй ч дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцоно" хэмээжээ.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийж буй юм.

Прокурорууд болон өмгөөлөгчдийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргажээ.  Т.Бадамжунайг хүндэвтэр зэргийн өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримт байгаа аж. Өмгөөлөгч н.Наранбаатар Хуульчдын холбооны мэргэших шалгалтын зохион байгуулах комиссын гишүүнд багтаж ажиллаж байгаа тул хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг Хуульчдын холбооны Тамгын газрын даргаас ирүүлжээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр талуудын саналыг авч байна.

Сэтгэгдэл бичих