Арваннэгдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

оруулсан Алсын Хараа

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.

  • Арваннэгдүгээр сарын 04-нд 11:00 цагт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 05-нд 13:00 цагт Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагт ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагт "Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 19-нд 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 23-25-нд Сэлэнгэ аймагт Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагт Улс тунхагласны 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл бичих