Б.Эрхэмбаяр гурав дахь “Их дуулга”-саа медаль хүртэв

оруулсан Алсын Хараа

"Abu Dabi Grand Slam 2023" тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд манай улсаас "Улаанбаатар Их Дуулга"-ын аварга, "Хонг Конг Опен" Азийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Б.Эрхэмбаяр зодоглож, хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр "А" хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөж, ОХУ-ын Алескеров Рюат, Латвийн Де Анжелис Антони, Их Британийн Холл Сэймүль нарыг тус тус ялж хэсгээсээ гарчээ.

Улмаар хагас шигшээ барилдаанд Узбекистаны Тиловов Мухриддинд торгуулиар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Киргизбаев Гусмантай тунасан байна. Хүрэл медалийн төлөө нэмэлт цагт өрсөлдөгчөө буулгаж авснаар энэ оны 3 дахь "Grand Slam" тэмцээндээ медалийн болзол хангалаа.

Сэтгэгдэл бичих