Б.Жавхлан:Төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрүүд бий

оруулсан Алсын Хараа

П.АМГАЛАН

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн  2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “ Төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрүүд байгаа. Энэ жил  төсвийн давсан орлоготой жилийн эцэс рүү гарахаар байна. 2022 онд  нэг их наядын  давсан орлоготой, үүгээр төсвийн алдагдлаа  40 хувь бууруулсан.  2024 онд ч гэсэн үүнтэй адил их үүсвэр гарах боломжтой. Гадаад зээлээр ч төсвийн алдагдал дээр  эх үүсвэр байж болно. Шаардлагатай бол дотоодын бонд гаргана. Гэхдээ  дотоодын бонд өндөр хүүтэй учраас хамгийн сүүлийн хувилбар. Өнөөдрийг хүртэл бид алдагдал дээр дотоодын бонд  нэг төгрөг ч гаргаагүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих