Гадаад харилцааны яам Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан буцах хүсэлт гаргасан 9 монгол иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тай хамтран эх оронд нь авчирсан байна.
Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах болон бусад асуудлаар Гадаад харилцааны яамны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсанд хандах боломжтой.
Мөн [email protected] цахим шуудангаар холбогдохыг ГХЯ-наас зөвлөж байна.