Зургаан настай хүү исламистуудын эсрэг халдлагад өртөн амиа алджээ

оруулсан Алсын Хараа

Н.ЖАРГАЛМАА

АНУ-ын Иллинойс мужийн Плаинфилд хотод 71 настай Жозеф Куба Палестин-Америк гаралтай ээж хүү хоёр руу дайрч зургаан настай хүү амиа алджээ.

Бямба гарагын өглөө цагдаагийн албанд халдлагын дуудлага ирсэн байна. Албаныхан очих үед Палестин-Америк гаралтай ээж хүү хоёр цээж, их бие, дээд мөчдөө олон тооны хутганы шархтай байжээ. Албаныхны мэдээлснээр исламофоби буюу лалын шашнаас айх айдсаас үүдэлтэй гэсэн юм. Тодруулбал, хэрэгтэн израил дах Хамас бүлэглэлийн мөргөлдөөнөөс үүдэн исламистуудаас айх айдаст ихээр автаж Муслим шашинтэй ээж хүү хоёрыг онилсон байна. Ээж хүү хоёр эмнэлэгт хүргэгдсэний дараа зургаан настай хүү амиа алджээ. Хэрэгтнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, нэгдүгээр зэргийн аллага үйлдэхийг завдсан, үзэн ядсан гэмт хэрэгт тус тус буруутгаж байгаа аж.

Америк-Лалын харилцааны зөвлөлийн Чикаго дахь төвийн захирал Ахмед Рехаб Вадеа “Үзэн ядалт, хүнлэг бус байдлын золиосонд зургаахан настай хүү амиа алдлаа хэмээн ням гарагийн орой хэвлэлийн хурал хийжээ.Тэрбээр “АНУ-ын удирлагын хариулагагүй байдал, хэт нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллүүд ийм байдалд хүргэсэн гэж бидний зүгээс үзэж байна. Хэвлэл мэдээллүүд үүнийг анхаарах ёстой. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын улмаас олон гэм зэмгүй энгийн муслим шашинтнууд хохирч байсныг эргэн сануулмаар байна” хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч Жо Бейдэн “Америк үзэн ядалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний үнэт зүйл бол бид юунд итгэдэг, хэн гэдгээс үл хамааран тэгш эрхт, эрх чөлөөт ,айх айдасгүй байх явдал юм” гэв. Мөн “Америкчууд нэгдэж бүх төрлийн үзэн ядалт, гадуурхлаас татгалзах ёстой” хэмээн уриаллаа.  Газын зурваст Хамас бүлэглэлийн түрэмгийлэлийн улмаас 1400 гаруй Израил иргэд амь үрэгдсэн гэх мэдээлэл гарчээ. Харин Израилийн хариу бөмбөгдөлтөд 2450 гаруй палестинчууд амиа алдаж, мянга гаруй хүн нурангид өртөж ор сураггүй болсон гэж Палестины эрх баригчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)

Сэтгэгдэл бичих