E-Mongolia хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо

оруулсан Алсын Хараа

П.АМГАЛАН

ЦХХХ-ны сайд Н.Учрал "E-kids" цонхыг хэрэглээнд нэврүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо. Тус цонхонд нэвтрэхийн тулд эхлээд хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Ингэснээр хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар аав, ээждээ мэдэгдэх боломжтой байна. Мөн E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байгаа аж. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг, эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж эхэлсэн байна. Үүнийг  “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл”, “Ондо” компани дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад датаны шаардлага хэрэггүй, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих