Барилга, автобустай холбоотой албан тушаалтнуудын гэр, оффист нэгжлэг хийж байна

оруулсан Алсын Хараа

Б.Гарьд

"...5Ш ажиллагаа нийслэлд хэрэгжинэ" гээд бараг 14 хоног ярьсан. Тэгвэл энэ ажиллагаа өнөөдөр /2023.10.16/-өөс эрчимжжээ. Мөрдөх байгууллагаас нийслэлийн барилга байгууламж, хот төлөвлөлт хариуцсан албан тушаалтнууд дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн М.Дунгармаа нарын гэр, оффист нэгжлэг хийж байна. Мөн 2009 оноос хойшх нийтийн тээвэр, тодруулбал автобусны тендертэй холбоотой албан тушаалтнууд хийгээд эрх бүхий албан тушаал хашиж байсан этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих