Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тухайлбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчилжээ.
Өмнөх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зорилго нь тогтвортой аз жаргалтай, ирээдүйд итгэлтэй гэр бүл, хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах байсан юм.