НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ОХУ-ыг сонгосонгүй

оруулсан Алсын Хараа

Орос улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдож чадсангүй. Тус улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мягмар гарагт болсон санал хураалтад Зүүн Европын бүс нутгийн өрсөлдөгчид болох Албани, Болгар улсуудаас цөөн санал авчээ.

НҮБ-ын гишүүн 83 улс ОХУ-ыг дэмжсэн бол 123 улс Албани, 160 улс Болгарын төлөө саналаа өгчээ. Санал хураалтыг нууцаар явуулсан байна. Хүний эрхийн зөвлөлийн 15 шинэ гишүүн 2024-2026 он буюу гурван жилийн хугацаатай сонгогджээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь нийт 47 гишүүнтэй. ОХУ тус зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан боловч өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу халдан довтолсных нь дараа дөрөвдүгээр сард ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн юм.

Ази, Номхон далайн бүс нутгаас Индонез 186 санал авсан бол саналын тоогоор тус улсын дараагаар Кувейт (183), Япон (175), Хятад (154) улсууд оржээ.

Сэтгэгдэл бичих