2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Клаудия Голдин хүртэхээр боллоо.
Шведийн шинжлэх ухааны академийн Нобелийн хорооноос мэдэгдсэнээр, "хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө" түүнд энэ шагналыг олгосон байна.
К.Голдин эмэгтэйчүүдийн цалин орлого ба хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо олон зууны хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар анхны дэлгэрэнгүй судалгааг хийжээ.
Тэрбээр АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо, АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Америкийн Философийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэй эдийн засагчдын нэг юм.
Альфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбарын шагналын талаар тусгаагүй байсан бөгөөд Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй.