Бүжигчин Б.Болор дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцохоор шалгарчээ

оруулсан Алсын Хараа

"Монголын Сайхан Бүсгүй-2023"-ын алтан өргөмжлөл, "Дэлхийн мисс 2023"-т оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт өчигдөр орой Хүүхдийн ордонд болжээ.

Энэ талаар Хатан-Эрдэнэ холбооноос тодруулахад “Монголын сайхан бүсгүй-2023 наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин Б.Болор алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, "Дэлхийн мисс 2023" тэмцээнд оролцох эрхийг авсан.

Б.Болор нь 2018 онд Монгол Улсын Консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн мэргэжлийн бүжигчин бөгөөд ирэх 12 дугаар сард Энэтхэг улсад 130 орчим орны гоо бүсгүй өрсөлдөх дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болж байна" гэв.

Тэрбээр хагас шигшээ шатны шалгаруулалтад шанзтай бүжгээр авьяаслаг миссийн шагналыг хүртсэн бол төгсгөлийн шатанд "Тэнгэрийн хутагт" бүжгийн жүжгийн Равжаа хутагт, түүний хайртай бүсгүй Цогзул нарын дуэт хэсгээс бүжиглэжээ.

Сэтгэгдэл бичих