Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн, 12 настай охин сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Охины цогсыг өчигдөр олсон бөгөөд тэрээр таксины жолоочид хүчирхийлүүлэн, амиа алдсан гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан иргэд хот хөдөөгийн такси үйлчилгээг журамлах шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан такси үйлчилгээний талаар ингэж бичжээ.
Тэрбээр "Нохойн толгойг ширээнд тавивч шороон дээр" гэдэг энэ. Соёлжоогүй, ухамсарын доройтолд байгаа зэрлэгүүд ямар ч логотой амбаар унаад нэмэргүй. Хотын соёл, замын түгжрэл, нийтийн ухамсарыг арагш нь чангааж байгаа нэг асуудал бол хүссэн бүхэн таксинд явж болдог гажиг тогтолцоо. Хариуцлагатай ажил хийх хүсэлгүй, тэгээд нэг, нэг приус лизингээр аваад таксинд явдаг, явахдаа бас гар өргөсөн хүний хаачихыг асуугаад таалагдахгүй бол хаяад явдаг. Суулгалаа гэхэд илүү мөнгө холгодог, зорчигчийн тав тухыг алдагдуулдаг, айдаст автуулдаг.
Суусан таксиндаа дээрэмдүүлж, хүчирхийлүүлж, алуулж байгаа тохиолдлууд гарсаар байна. Энэ бол такси үйлчилгээг стандарттай болгож, асуудлыг зоригтойгоор цэгцлэх хангалттай шалтгаан." гэсэн байна.