ХӨВСГӨЛ: 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

оруулсан Алсын Хараа

 Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 километрийн зайд өнөөдөр 10 цаг 17 минутад 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв. Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 25 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болжээ. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зүүн зүгт 22 километрийн зайд 9 дүгээр сарын 23-нд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь тус аймгийн хувьд он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт болов.

Сэтгэгдэл бичих