ОУХМ Т.Тулга хоёр дахь ялалтаа аваад байна

оруулсан Алсын Хараа

“Ханжөү-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн төрлийн 2 дахь өдөр манай 5 бөх дэвжээнд өрсөлдөж байна. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдаанаа эхэлсэн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга Казахстаны Мухтар Санжартай эхний барилдаанаа хийж 10:0-ээр ялалт авлаа. Харин наймны нэгийн шигшээд шалгарах хоёр дахь барилдаанаа Камбожийн Ён Бу Натай хийж 10:0-ээр ялаад байна.

Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-д ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дэлгэрмаа өрсөлдөж байна . Манай тамирчин эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдаж яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч 2022 онд манай улсад болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кгд хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхика юм.

Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Н.Насанбуян өрсөлдөж байгаа. Түүний жинд 15 бөх байна. Манай тамирчин А хэсэгт эхлээд Камбож улсын Союн Софорстой өрсөлдөж 14:2-оор яллаа. Тэр ¼-ийн шигшээд БНАСАУ-ын Хан Чон Сонтой өрсөлдөнө.

Сэтгэгдэл бичих