Өмнөх сайдын хийсэн сайн ажлыг үргэлжлүүлж, саар зүйлийг зогсооно

оруулсан Алсын Хараа

Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2023.10.05/ Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр "Ер нь би өмнөх сайдынхаа хийж байсан сайн ажлыг нь үргэлжлүүлэн явуулж, саар зүйлийг зогсооно. Би энэ богино хугацаанд ийм ажил хийнэ гэж ам гарахгүй. Ирээдүйг харсан ажлыг л хийнэ. Яг одоо ажилтайгаа танилцмаар байна. Тэгж байгаад л ярья. Би мэдээлэлтэй болъё. Ажлаа аваагүй байж юм ярьмааргүй байна" гэдэг хариултыг өглөө.

Мөн тэрбээр Дорноговь аймгийн камержуулалтын талаар мэдээлэл өгөхдөө "Дорноговь аймагт нийт 32 байршилд 69 камерыг суурилуулсан. Тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас болж, камер эвдэрч гэмтсэн асуудал бий. Ямар ч байсан охины эрлийг камерны тусламжаар илрүүлж, шалгаж байна. Би хүүхэд хамгааллын төсвийн талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ олон төрлийн арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа.

Сураггүй болсон охины эрлийн ажиллагаатай байнга холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын гуанзнаас барьж авсан.

Сэжигтэн газраа зааж өгнө гэсэн. Би хувиасаа онгоцны зардлыг гаргасан. Би өөрөө хуульч хүн. Болдог бол ийм улсуудыг цаазаар авах ёстой гэж бодож байна. Сэжигтэн нь Авдрантын шоронд 12 жилийн ял эдэлсэн этгээд байсан байна лээ. Хувиасаа гаргасан онгоцны зардлыг хэлээд яахав дээ" гэв.

Сэтгэгдэл бичих