ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 10 дугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргажээ.
Хуваариар:
- Аравдугаар сарын 13-25-нд тэтгэвэр (нийгмийн халамжийн), асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
- Аравдугаар сарын 15-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- Аравдугаар сарын 18-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
- Аравдугаар сарын 13-нд "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж болон “Насны хишиг”-ийг тус тус олгохоор болжээ.