Монгол медалийн чансаагаар 22-т эрэмбэлэгдлээ

оруулсан Алсын Хараа

 "Ханжөү 2022" Азийн наадам 12 дахь өдрийн тэмцээн уралдаан өндөрлөлөө. Азийн наадам эхэлснээс хойш 11 өдрийн дараа Монгол Улс аваргатай болов.

Шар тивийн олимпод оролцож байгаа 45 улсаас 38 нь ямар нэгэн медаль хүртсэн бол алтан медаль зүүсэн 27 дахь улс нь Монгол боллоо. Одоогийн байдлаар монголчууд 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 22-т бичигдэж байна.

Медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид илт давуу тэргүүлж явна. Эзэн орны тамирчид одоогоор 316 медаль түүсний 171 нь алтан медаль аж. Японы баг 147, БНСУ-ын баг 148 медаль хүртсэнээр удаалж байна.

Өнөөдөр монголчууд 9 төрөлд өрсөлдөнө

Ханжөү 2022” Азийн XIX наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчид  нийт 9 төрөлд хурд хүчээ сорино.

Чөлөөт бөх, Жюү жицүгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа бол, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, софт теннис, дугуй, шатар зэрэг төрлүүд үргэлжлэн явагдаж байгаа юм. Ингээд өнөөдөр болох тэмцээний хуваарийг толилуулж байна.

Сэтгэгдэл бичих