Б.Чинзориг аваргын алтан медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа
"Ханжоу 2022" Азийн наадам эрэгтэй боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. 63.5 кг жинд ОУХМ Б.Чинзориг аваргын алтан медалийн төлөө өчигдөр буюу энэ сарын 04-нд Тайваны боксчин Лэй Чү Интэй тулалдаж 5:0 онооны харьцаатайгаар ялалт байгуулж, алтан медаль хүртлээ. Аваргын медалийг Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардууллаа.

Эхний хоёр үед түүний хойд гарын шулуун цохилтууд өрсөлдөгчийгөө хүнд байдалд оруулаад байв. Харин Тайваны тамирчин хөлийн хурд сайтай байсан боловч Б.Чинзоригт хүнд цохилтуудыг бага өгсөн юм.

Энэ тулааны өмнө Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Шинишири Бонжоутой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Манай боксчин өнгөрсөн тавдугаар сард Ташкент хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Ийнхүү манай улс энэ удаагийн Азийн наадамд боксын төрлөөр хоёр медаль хүртэж байна. Тодруулбал ОУХМ О.Есүгэн 50 кг жинд БНХАУ-ын тамирчин Чанг Юунтай тулалдаж хүрэл медаль хүртсэн билээ.  Одоогоор манай улс нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж 36 улсаас 22-д жагсаж байгаа юм.
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл бичих