ДЦС IV-д жижиг гэмтэл гарсан, гэхдээ цахилгаан хязгаарлахгүй

оруулсан Алсын Хараа

Дулааны цахилгаан түгээх дөрөвдүгээр станц дээр зуух зогссон тул өнөөдөр 18:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгжээ.

Тус мэдээлэл үнэн эсэхийг УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс тодруулахад "Дулааны цахилгаан түгээх дөрөвдүгээр станцад бага зэрэг гэмтэл гарсан нь үнэн. Гэхдээ цахилгаан таслах хэмжээний том гэмтэл биш.

Харин өндөр хэрэглээтэй айл өрх, албан байгууллагууд дээрх гэмтэлтэй холбоотой өнөө орой цахилгааны хэрэглээгээ хэмнэхийг анхааруулсан" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих