"Ханжөү 2022" Азийн XIX наадмын байт харвааны төрлийн сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд шөвгийн 8-д өрсөлдөж улмаар Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж хагас шигшээд шалгарсан Б.Отгонболд өөрийн өрсөлдөгч Казахстаны Илфат Абдуллиныг 6:2-оор ялж шигшээд шалгарлаа.
Ийнхүү финалд шалгарснаар “Парис 2024” олимпод оролцох эрхээ авч байгаа юм.
Тэрбээр алтан медалийн төлөө БНХАУ-ын харваачтай энэ сарын 7-ны өдөр цэц сорино.