Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Дарханд нэг,Сэлэнгэд нэг сэжигтэй тохиолдол тус тус тусгаарлагджээ.
Турк,Солонгос,Энэтхэг улсаар аялаад иргэн Сэлэнгэд тусгаарлагдсан байна. Гэртээ 14 хоног тусгаарлагдсан ч уушгинд хатгааны шинж тэмдэг илэрч, ойрын хавьтал 7 хүнийг мөн адил тусгаарлажээ.
“Дарханд ОХУ-аас ирсэн оюутанд уушгины хатгааны шинж тэмдэг илэрсэн байна. Өөрийгөө тусгаарласан учраас ямар нэгэн хавьтал байхгүй” гэж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.