БНХАУ-д "Ханжөү-2022" Азийн наадам үргэлжилж байна. Монголын баг тамирчид өнөөдөр гурван медаль хүртлээ.
Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон Л.Сосорбарам өнөөдөр медалийн төлөөх барилдаанд Индонезийн Марьям Махараниг цэвэр дарж "Ханжөү-2022" Азийн наадмын хүрэл медальтан боллоо.
Мөн "Ханжөү-2022" Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медаль хүртэж, Монголын багийн 3 дахь медалийг авчирлаа.
Ханжөүгийн Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг буудлагын эмэгтэй баг авчирсан юм.