Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.
Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10 этгээд байгаа нь тогтоогджээ.
Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.
“Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Шувуу ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа"-г ЦЕГ мэдээллээ.