Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Тэрбээр "Нээлттэй засаглалын түншлэл дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Эстони улсад зохион байгуулагдсан.
Энэхүү уулзалтад 70 гаруй улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Харилцаа холбооны сайд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон байдаг.
Нээлттэй засаглалын түншлэл байгууллагад дэлхийн 70 гаруй улс орон гишүүнчлэлтэй. Уулзалтаар цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орныг зарлаж, Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэн хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.
Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу "Нээлттэй засаглалын түншлэл" дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахим шилжилтэд өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн
Энэ бол бол И-Монголиа платформыг хэрэглэж байгаа 1.6 сая хэрэглэгч, тоон гарын үсэг хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал юм. Ирээдүйд хийх ажил үйлсийн хариуцлага гэж харж байгаа" хэмээн ярилаа.
Мөн "Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахаар хүлээгдэж байна
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг явуулж, үлгэр загвар болох нээлттэй засаглалын бодлого хэрэгжүүлснийг олон улс өндрөөр үнэлж байна.
Өнгөрсөн хугацаанд shilen.gov.mn нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 мэдээллийг олон нийт нээлттэй хэрэглэх боломжоор хангуулсан. Цаашид үүнийг машинд уншигдахаар, томоохон дата хэлбэрээр боловсруулж, хувийн хэвшил, төрийн байгууллагууд хэрэглэх бололцоог хангуулахаар ажиллаж байна.
Мөн энэ ажлыг ч өндрөөр үнэлсэн байна.
Монгол хүний уураг тархиар бүтсэн буюу манай салбарын 2,900 гаруй инженерийн хамтын бүтээлийг өндрөөр үнэлсэн хариуцлагатай, нэр хүнд дагуулсан хүндэт өргөмжлөл гардуулсан" гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал нэмж хэллээ.