Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийж байна
Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоц маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 минтуд хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Харин Токиогоос буцаж ирэх зорчигчдын цагийн хуваарьт өөрлөлт ороогүй бөгөөд дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 минутад газардах юм байна.
Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй.Маргааш өглөө 08:40 цагт хөөрч, 12:40-д Сөүлд буугаад 14:20 минутад Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарь гарчээ.
Шуурхай мэдээ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийж байна
Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Wednesday, April 1, 2020