Морьт харвааны дэлхийн аваргаар Франц улсын баг тамирчид шалгарлаа

оруулсан Алсын Хараа

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 9 дүгээр сарын 7-10-нд зохион байгууллаа.

Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

Цаашлаад нүүдэлчдийн түүх соёл, уламжлалыг олон улсад таниулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн улмаар морьт харвааны мэргэжлийн холбоод олон улсын тэмцээний дүрэмд Монголын уламжлал харваа болох бөмбөгтэй харвааг оруулж ирж батлуулсан нь чухал үйл явдал болж байна.

Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй орны 90 орчим мэргэн харваач тамирчид өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Франц Улс, хоёрдугаар байрт Монгол Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл бичих