/BBC/. Украинтай хийж буй дайнд хэрэглэх зэр зэвсгийн нөөц Орост ихээхэн шаардлагатай байгаа. Тэгвэл дэлхийн хамгийн цэрэгжсэн орнуудын нэг Умард Солонгос асар их нөөцтэй.
Орост санал болгох хамгийн их магадлалтай байгаа зэвсгүүд бол сум, их бууны сум, мөн хуучин пуужингууд байж болох юм гэж Умард Солонгос судлалын их сургуулийн профессор Ким Дун Ёп “BBC” телевизэд мэдээлжээ.
Тус улс олон арван саяар тоологдох их бууны сум, пуужинтай гэдгийг зарим баримт харуулдаг. Шинжээчдийн үзэж буйгаар, Умард Солонгос 1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш дайн хийгээгүй тул хангалттай зэвсгийн нөөцтэй байж магадгүй.
Эдгээр хуучин зэвсгийг Орост өгөх нь Умардын батлан хамгаалах чадавхыг сулруулахгүй бөгөөд саяхан зохион байгуулсан цэргийн парадын үеэр арми нь шинэ зэвсгүүдээр зэвсэглэсэн бололтой гэж профессор Ким Дун Ёп хэлжээ.
Түүнчлэн Пёньяны зэвсгүүд нь ерөнхийдөөө Зөвлөлтийн зэвсгийн системд суурилдаг тул Умард Солонгосын ихэнх зэвсэг нь Оросынхтой таарна.