“COVID-19” халдварын шинжилгээг зургаан эмнэлэгт хийх боломжтой болжээ

оруулсан Алсын Хараа

 ХӨСҮТ-өөс гадна таван эмнэлгийн лабораторид коронавируст халдварын шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо хэмээн ЭМЯ мэдээлэв. Тодруулбал, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид уг шинжилгээг хийх юм. Ингэснээр сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр орон нутагт шинжлэх нь цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай болж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “COVID-19” халдварын батлагдсан 12 тохиолдол бүртгэгдээд буй.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих